ICT Breaker Block гэдэг нь зах зээлийн бүтэц өөрчлөгдөх (Market Structure Shift) үед амжилтгүй болсон Order Block-оос үүсдэг ойлголт бөгөөд ханш хөдөлгөөн хийхдээ дэмжлэг (Support) эсвэл эсэргүүцэл (Resistance) түвшинтэй адил ажилладаг.
Breaker Block нь ICT арилжааны аргачлалд PD Array буюу гол үнийн бүсийн нэг хэлбэр болж ашиглагддаг бөгөөд өдрийн чиг хандлага (Daily Bias) тодорхойлох болон арилжаанд орох (Trade Execution) үед триггер хэрэгсэл болж өгдөг.