Үйлчилгээний нөхцөл

НЭГ. ЭРСДЭЛИЙН САНУУЛГА

  1. Та арилжаа хийж эхлэхийн өмнө хөрөнгө оруулалтын зорилго, арилжааны туршлага, эрсдэл даах чадамж зэргийг тооцож үзэх шаардлагатай бөгөөд  таны амьдралд нэн шаардлагатай санхүүгийн хөрөнгөөрөө арилжаанд оролцох нь эрсдэлтэй. Гадаад валютын арилжаа нь бүх төвшний хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлтэй ба хөшүүрэг ашигладаг тул та оруулсан хөрөнгөө хэсэгчлэн болон бүгдийг нь алдаж болно.  Хэрэв та энэхүү зах зээл дээр ажиллаж байсан туршлагагүй бол санхүүгийн зөвлөгөө авах, туршилтын дансаар арилжаанд оролцож туршлага суусны дараа  бодит арилжаанд оролцоно уу. 

  2. Компани нь таны цахилгаан, интернэт сүлжээ, холболтын алдаа, компьютерийн техникийн болон программ хангамжийн алдаа зэргийг хянах боломжгүй тул эдгээрээс үүдэн гарах аливаа арилжааны эрсдэлийг компани хүлээхгүй болно.

  3. Харилцагчийн хөрөнгө оруулалтын шийдвэр, арилжааны гүйлгээний шийдвэрийг харилцагч зөвхөн өөрөө гаргах ба харилцагч нь эдгээр шийдвэртээ өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ. Компани нь харилцагчийн арилжаа болон алдагдалд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

 

ХОЁР. АРИЛЖАА ХИЙХ НӨХЦӨЛ

 

  1. Харилцагч дансандаа орлого хийх, зарлага гаргахдаа өөрийн сонгосон банкны шимтгэлийн нөхцөлийг бүрэн хариуцна.

  2. Харилцагч байршуулсан хөрөнгөө сонгосон хөшүүргийн хэмжээнээс хамааруулан 4EX.MN арилжааны платформоор дамжуулж олон улсын зах зээлд валют арилжааны хослол, түүхий эд, крипто валют, хувьцааны голлох индексүүдийн арилжаа хийнэ.

  3. Харилцагч арилжаанд оролцохоос өмнө 4EX.MN арилжааны платформын үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, арилжаанаас үүдэн гарах эрсдэлийг бүрэн мэдэж танилцсан байна.

  4. Харилцагч 4EX.MN  арилжааны платформд хийгдсэн арилжааны нөхцөлүүдийг бүрэн мэдсэний үндсэн дээр арилжаанд оролцоно.

  5. Харилцагчийн арилжааны бодит данс нээлгэх доод хэмжээ USD 20.00 /хорь/ ам.доллар байна.

  6. Арилжааны цаг нь олон улсын ажлын цагаар явагдана.

  7. Арилжаа хийх нөхцөл өөрчлөгдсөн, сайжруулалт хийгдсэн тохиолдолд харилцагчид бид өөрийн цахим хуудас, вебсайт болон арилжааны систем дээр нийтлэн гаргана. Харилцагч шинэчлэгдсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд кампанид мэдэгдэнэ.

  8. Харилцагч арилжааны дансандаа орлого хийхдээ “4EX.MN” Капитрон банкин дахь 3055006920 MNT тоот дансанд арилжааны хөрөнгийг шилжүүлэх бөгөөд гүйлгээний утга дээр өөрийн утасны дугаарыг заавал бичнэ.

  9. Харилцагч арилжааны данснаасаа хөрөнгө гаргах захиалгыг вэб платформ, гар утасны аппликейшнээр дамжуулан ирүүлнэ. Харилцагчийн дансны үлдэгдэл, нээлттэй позиц болон захиалгуудыг шалгасны үндсэн дээр боломжит хөрөнгийг харилцагчийн өөрийн дансанд шилжүүлнэ. Харилцагчаас өөр этгээдийн дансруу хөрөнгө шилжүүлэхгүй. 

ГУРАВ. ХАРИУЦЛАГА

  1. Харилцагч 4EX.MN-с өгсөн платформд нэвтрэх хэрэглэгчийн нэр ба нууц үгийг бусдаас бүрэн хамгаалах үүргийг хүлээх ба алдсаны улмаас үүсэх хохирлыг 4EX.MN хариуцахгүй.

  2. Харилцагч нь өөрийнхөө мэдээллийн өөрчлөлтийг цаг тухайд нь 4EX.MN -д мэдэгдэх бөгөөд мэдээлэл саатсанаас үүссэн хохирлыг 4EX.MN хариуцахгүй.

  3. 4EX.MN-с шалтгаалаагүй хүчин зүйлээс болж ордерийн биелэлт хоцорсон, зах зээл дээрх гэнэтийн шок, амралтын өдрийн дараах ханшийн тасралт гэх мэт аливаа ханшийн огцом хөдөлгөөнөөс үүдсэн хохирлыг 4EX.MN  хариуцахгүй.

  4. Харилцагч өөрийн санаачлагаар хийсэн арилжааны үр дүнг бүрэн хариуцна.

  5. Харилцагч данс нээх бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, залилан мэхлэх, компанид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн хариуцна.

  6. Харилцагчийн захиалгыг 4EX.MN  нь хурдан шуурхай, найдвартай гүйцэтгэх бөгөөд харилцагчийн дансны үлдэгдэл хүрэлцэхгүй, төлбөрийг урьдчилан байршуулаагүй зэрэг өөрийн буруугаас үүдэн арилжааны хэлцэл хүчингүй болсон зэрэг шалтгааны улмаас харилцагчийн төлбөр саатсан, гүйлгээ хүчингүй болсон тохиолдолд үүсэх хариуцлагыг компани хариуцахгүй. 

ДӨРӨВ. ХАРИЛЦАГЧИЙН ЭРХ ҮҮРЭГ

 

  1. Харилцагч дараах эрхтэй:

  1.  Орлого болон зарлагын гүйлгээг хурдан шуурхай гүйцэтгүүлэх,

  2.  Арилжааны платформ ашиглахтай холбоотой гарсан асуудлаа түргэн шуурхай шийдүүлэх,

  3.  Харилцагч арилжааны платформын үндсэн нөхцөлүүдийг зөвшөөрсний үндсэн дээр арилжааны данс нээлгэж дансандаа орлого хийх, данснаасаа зарлага гаргах эрхтэй,

  4.  4EX.MN арилжааны платформд ашиглаж болох бүхий л хэрэгслүүдийг өөрийн санаачлагаар ашиглах эрхтэй.

  1. Харилцагч дараах үүрэгтэй:

  1.  Өөрийн санаачлагаар хийсэн арилжааны үр дүнг өөрөө бүрэн хариуцна,

  2.  Данс нээх болон бусад баримт бичгийг үнэн зөв мэдүүлж үйлчилгээг авах,

  3.  Харилцагч нэр, хаяг, утасны дугаар, банкны мэдээлэл, дансны дугаар зэрэг мэдээллийг өөрчлөгдсөн даруй компанид мэдэгдэх ба эс мэдэгдсэнээс үүдэн гарах үр дагавар, хариуцлагыг хүлээх, компани болон өөрт учирсан хохирлыг хариуцах,

  4.  Харилцагч 4EX.MN дансанд байршуулах мөнгө нь хууль ёсны бөгөөд өөрөө захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд тухайн байршуулсан мөнгөний хууль ёсны байдал, гарал үүслын байдалд үүрэг хүлээнэ.

  5.  Арилжаа хийх нөхцөл өөрчлөгдсөн, сайжруулалт хийгдсэн тохиолдолд харилцагчид бид өөрийн цахим хуудас, вебсайт болон арилжааны систем дээр нийтлэн гаргах тул харилцагч компаний вебсайт, арилжааны системийг тогтмол анхаарч өөрчлөлт, мэдэгдлийг цаг алдалгүй уншиж байх үүрэгтэй.

 

ТАВ. КОМПАНИЙ ЭРХ ҮҮРЭГ

  1. Компаний дараах эрхтэй:

  1. Компани нь захиалга гүйцэтгэх брокер болон зах зээл үүсгэгчийг чөлөөтэй сонгох бөгөөд харилцагчдад хохирол учруулах ямар нэг үйлдэл хийхгүй болно.

  2. Компани нь брокерийн үйлчилгээг харилцагчидад хүргэх бөгөөд арилжааны системийн тусламжтай харилцагчдын захиалгыг харгалзах талд ханшийг нийлүүлнэ.

  3. Компани харилцагчийн байршуулсан мөнгөний баримт дээр тулгуурлаж харилцагчийн хүлээн зөвшөөрсөн арилжааны шугамаар хангана.

  4. Харилцагч мөнгө татан авах хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд мөнгийг шилжүүлэх ба хүсэлт ирүүлснээс хойш харилцагч нь нээлттэй позицтой байж болохгүй.

  5. Компаний буруугаас хийгдсэн алдаатай үйлдэлийг даруй залруулах үүрэгтэй.

 

  1. Компани дараах эрхтэй:

  1. Компани нь харилцагчийн захиалга, хэдж захиалга биелэх боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд захиалгыг хүлээн авахгүй байх мөн засварлах, 

  2. Харилцагчийн мөнгөн дүн хүрэлцэхгүй тохиолдолд компани нь харилцагчийн захиалгыг хүлээн авахаас татгалзах,

  3. Харилцагч нь мөнгө татан авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд компани нь харилцагчийн нээлттэй байгаа позиц хаах эсвэл захиалгыг цуцлах,

  4. Компани нь харилцагчийн мөнгө байршуулах, шилжүүлэг хийхээс өмнө байршуулсан мөнгөний эх үүсвэрийг асуух, гүйлгээний гарал үүсэлийг лавлах эрхтэй,

  5. Компани өөрийн эрхийн хүрээнд арилжааны системийн функцийг сайжруулах эрхтэй,

 

  1. Компани нь харилцагчийг брокерийн үйлчилгээ болон арилжааны системд нэвтрэхийг хориглох, хязгаарлах, зогсоох, цуцлах мөн валютын хослол, бүтээгдэхүүн, шилжүүлэг, мэдээллийг зогсоох, шилжүүлгийг үргэлжлүүлэхийг татгалзах эсвэл брокерийн үйлчилгээ, арилжааны системд нэвтрэх зөвшөөрлийг дараах тохиолдолд татгалзах эрхтэй.

  1. Харилцагчийн дансны үлдэгдэл нь нээлттэй позицийг  үргэлжлүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд компани өөрийн эрхийн хүрээнд маржин дуудах (margin call), маржин хасах (margin cut) бодлогийг хэрэглэж exposure буулгах эрхтэй. 

  2. Арилжааны системийн нууцлалыг зөрчих, хууль бусаарр нэвтрэх, эвдлэхийг оролдох,

  3. Харилцагч нь өөрийн байршуулсан мөнгөний эцсийн өмчлөгч, дансанд нэвтрэх хүний мэдээлэл нь худал гэдэг нь мэдэгдсэн тохиолдолд,

  4. Харилцагчийг брокерийн үйлчилгээгээр дамжуулан хууль бус үйлдэл хийж байгаа гэж сэжиглэсэн тохиолдолд,

  5. Компани нь дээрх нөхцөлүүдэд арга хэмжээ авч байгаа тохиолдолд хэр хугацаатай үргэлжлэхийг тодорхойлох эрхтэй.

 

ЗУРГАА. БАТАЛГАА

 

  1. Харилцагч нь эрх зүйн бүрэн чадамжтай, хийж байгаа үйлдлийнхээ үр дагаварыг хүлээх  чадвартай байж үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.

  2. Валютын болон үнэт металлын зах зээлд хөшүүрэг бүхий арилжаа хийхэд холбогдон үүсэх эрсдэл, арилжааны платформаар дамжуулан онлайн хэлбэрээр хийх хөшүүрэг бүхий арилжааны эрсдэлийг бүрэн ойлгосон байх.

  3. Харилцагч нь брокерийн үйлчилгээг  авахаас өмнө компаний вэбсайт дээр байх батлагдсан мэдээллийг уншиж, хүлээн зөвшөөрч үйлчилгээг авах шийдвэрийг өөрөө гаргах ба компаний талаар гуравдагч этгээдийн аман яриагаар сонссон зүйлд итгэхгүй байх.

  4. Компанид өгсөн мэдээлэл нь үнэн, зөв алдаагүй, бүрэн гүйцэт байх бөгөөд ямар нэгэн төөрөгдүүлсэн мэдээлэл өгөхгүй байх.

  5. 4EX.MN нь харилцагчийн бүртгэлийн форм дээр үүсгэсэн холбоо барих утас, хаяг, и-мэйл зэргийг харилцагчтай холбогдоход ашиглана. Мөн утас, и-мэйл, хаяг зэргийг ашиглан харилцагчийн төлбөрийн даалгаврыг биелүүлэх, компаний үйлчилгээг үзүүлэхэд ашиглана.

  6. Харилцагчийн мэдээллийг бусдад задруулахгүй, бусад зорилгоор ашиглахгүй ба мэдээллийн нууцлалыг хадгална.

  7. Харилцагчийн хийсэн арилжааны бүх мэдээлэл 4EX.MN арилжааны платформ дээр хадгалагдана.

ДОЛОО. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

 

  1. Харилцагчтай холбоотой аливаа асуудал, маргааны мэдээлэл олон нийтэд цацагдсан тохиолдолд компани тухайн асуудалд чөлөөтэй тайлбар тодруулга хийх эрхтэй байна.

  2. Харилцагч болон компани нь аливаа маргаан бусад асуудлыг эв найртай, харилцан хүндэтгэлтэйгээр талуудын сонирхол, эрх ашгийг дээдлэн шийдвэрлэнэ. 

  3. Компани харилцагчийн гомдлыг шалгаж өөрийн байр суурийг харилцагчийн гомдлыг хүлээн авчнаас 7 хоногын дотор харилцагчид мэдэгдэнэ.

  4. Аливаа маргааныг талууд зөвшилцөх аргаар шийдвэрлэх ба эс зөвшилцвөл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.